Skip to content

Бидний тухай

Бидний түүх

2000-аад оны эхээр Монголын телевизүүдээр Зочид буудлын эзэн Солонгосын Олон ангит кино гарав. Тэр киноны гол дүрийн залуу дурлалт бүсгүйдээ 300ш сарнай илгээдэг үйл явдал Л.Дагвасүрэн хүүгийн сэтгэлд гүнзгий сэтгэгдэл үлдээв. Тухайн эмэгтэй маш их баярлаж, зочид буудал даяар яриа болов. энэ үед ингэж бодов. Эмэгтэй хүнд цэцэг өгөх маш гоё мэдрэмж өгдөг юм байна.

2008-2012 онд ХААИС-д Математик програм хангамжийн мэргэжилээр суралцах явцдаа Алибаба, Амазон группуудын талаар мэдээлэл уншиж сонирхож ирээдүйд цахим худалдаа л хөгжих юм байна даа гэсэн бодолтой болов. Дэлхий даяар аль хэдийн хөгжсөн байлаа. Монголд дөнгөж эхэлж байв.

Энэ үед багын мэдрэмжээ бизнес болгох санаатай tsetseg.mn нэрийг авав. Тухайн үедээ фэйсбүүк пэйжээр эхлүүлсэн ажлаа 2016 онд эхнэртэй болсныхоо дараа албан ёсоор тогтвортой ажиллууж эхлэв.

Бидний бүтээх үнэ цэнэ

Хүн баярлуулах, хайр түгээх үйлчилгээгээр бизнесээ эхлүүлсэн бид бүхэн хэрэглэгч нэгдүгээрт гэдэг зарчмыг үргэлж баримтлан. Хэрэглэгчийн хүлээлтэнд хүрсэн чанартай үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

Бид өөрсдийгөө үргэлж сайжруулж алдаагаа сургамж болгон өөрчлөн, эх орондоо үнэ цэнэтэй компанийг бүтээн бий болгохоор зорьж байна. Бидний хамт олон нэг гэр бүл мэт нэг нэгэндээ санаа тавьж хамтын хүчээр ирээдүйдээ итгэлтэй урагшилж байна.

Бидэнтэй хамт эх орныхоо цахим хөгжилд манлайлахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Супер үр ашигтай

Бид төсөл бүрийг хурдан бөгөөд нарийвчлалтайгаар хүргэхийг баталгаажуулж, таны цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг хамгийн их байлгах болно.

Гүн гүнзгий үүрэг хүлээсэн

Таны амжилтад зориулагдсан бид танд тохирсон дэмжлэг, ойлголтыг санал болгодог.

Өндөр ур чадвартай

Манай баг вэб технологийн чиглэлээр дээд зэрэглэлийн мэргэжлийн ур чадвараа ашиглан шинэлэг шийдлүүдийг боловсруулдаг.